-6 C
Ulaanbaatar
Лха, 03 3 сар 2021 21:54:19
Нүүр хуудас Мэдээ Улаанбаатарт 1-3 градус дулаан

Улаанбаатарт 1-3 градус дулаан

Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн хонож, говийн бүс нутгаар салхи шуургатай байна.

2019 оны 10 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.  Төвийн аймгуудын нутгийн өмнөд,  говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 градус, Хангайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 13-18 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.  Өдөртөө 1-3 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 градус хүйтэн, харьцангуй чийг 60 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН