Нүүр хуудасМэдээУлаанбаатарт 14-16 хэм хүйтэн байна

Улаанбаатарт 14-16 хэм хүйтэн байна

Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр  баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна.

2020 оны 01 дүгээр сарын 10-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын мэдээ:  Нутгийн баруун хагаст  үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур, Их нууруудын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 26-31 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.

2020 оны 1 дүгээр сарын 11- 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

11-нд баруун болон говийн аймгуудын ихэнх, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 28-33 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Байдраг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН