БЗД-ийн засаг дарга Н.Баярмөнх: БЗД хагас сая хүн амтай болж байна. Цаашид арилжааны төвлөрсөн дүүрэг болно. Гэр хорооллыг орон сууцжуулах төлөвлөлтийн ажил хийгдэж байна. Зарим иргэд дэд бүтцээр нь хангаад өгвөл хашаа байшинд, хаусанд амьдрах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.