-6 C
Ulaanbaatar
Бям, 15 5 сар 2021 06:46:05
Нүүр хуудас Мэдээ Улаанбаатар хотын бүх ШТС-ууд үнээ 180-300 төгрөгөөр буулгасан

Улаанбаатар хотын бүх ШТС-ууд үнээ 180-300 төгрөгөөр буулгасан

Ашигт малтмалын газраас шатахууны асуудлаар мэдээлэл хийлээ. 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 37 хоногийн газрын тосны бүтээгдэхүүнии нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 86, Аи-92 автобензин 31, дизелийн түлш 36, ТС-1 онгоцны түлш 13 хоногийн нөөцтэй байна. 2020 оны дөрөвдүгээр сарын 7-14-ний өдрүүдэд ОХУ-аас Сүхбаатар боомтоор АИ-80 автобензин 120 тн, Аи-92 автобензин 8,460 тн, Аи-95 автобензин 112 тн, дизелийн түлш 9,815 тн нийт 18,752 тн, Эрээнцав боомтоор Аи-92 автобензин 508 тн. Боршоо боомтоор Аи-92 автобензин 402 тн, дизелийн түлш 151 тн нийт 553 тн, Замын-Үүд боомтоор Аи-92 автобензин 3140 тн буюу Монгол Улсад нийт 22,953 тн газрын тосны бүтээгдэхүүн импортоор орж ирээд байна.

Жижиглэнгийн үнийн хувьд Хангайн бүсийн Орхон, Сэлэнгэ аймгууд дахь А-80 автобензин 250-270 төгрөг, Аи-92 автобензин 280-310 төгрөг, Аи-95 автобензин 130 төгрөг, дизелийн түлш 300 төгрөгөөр тус тус буурсан бол Төвийн бүсийн Улаанбаатар хот дахь А-80 автобензин 270 төгрөг, Аи-92 автобензин 250 төгрөг Аи-95 автобензин 180 төгрөг, дизелийн түлш 190 төгрөгөөр буурсан, Зүүн бүсийн Дорнод аймаг дахь А-80 болон Аи-92 автобензин тус бүр 300 төгрөг, Аи-95 автобензин 150 төгрөг, дизелийн түлш 300 төгрөгөөр тус тус буурсан байна.

Мөн Улаанбаатар хот дахь зарим компаниудын жижиглэнгийн үнийн судалгаанаас харахад

  • “Сод Монгол” ХХК “, “Магнай Трейд”, “Петровис” ХХК-ийн А-80 автобензин 270-310 төгрөг,
  • “Шунхлай групп” ХХК, “Сод Монгол” ХХК”, “Магнай Трейд”, “Петровис” ХХК-ийн Аи-92 автобензин 250-300 төгрөг,
  • Аи-95 автобензин 180 төгрөг,
  • дизелийн түлш 190-320 төгрөгөөр тус тус буурсан үзүүлэлттэй байна гэв. 

АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “Улаанбаатар хотын бүх ШТС үнээ буулгасан. Орон нутаг оройдоо буулгаж дуусна” гэдгийг хэллээ.

Бөөний үнийн хувьд “Магнай Трейд ХХК” -ийн А-80 болон АИ-92 автобензин тус бүр 270 төгрөг, дизелийн түлш 380 төгрөг , “Шунхлай” ХХК-ийн А-80 автобензин 70 төгрөг, АИ-92 автобензин 100 төгрөг, дизелийн түлш 150 төгрөг, “Сод Монгол” ХХК-ийн А-80 болон АИ-92 автобензин, дизелийн түлш тус бүр 150 төгрөгөөр, “Ай Си Ай Си” ХХК-ийн дизелийн түлш 100 төгрөгөөр тус тус буурсан байна” гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН