3 C
Ulaanbaatar
Пүр, 06 5 сар 2021 23:48:54
Нүүр хуудас Мэдээ Улсын их их дэлгүүрээс 11 иргэнийг аварч, угаартсан 2 иргэнийг эмнэлгийн...

Улсын их их дэлгүүрээс 11 иргэнийг аварч, угаартсан 2 иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ

Улсын Их дэлгүүрийн 6 давхарт гал гарсан дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 16:48 цагт ирсэн.

Дуудлагаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах, НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоо нараар ахлуулсан 5 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 7 ангийн 230 гаруй алба хаагч ажиллаж байна.

Тодруулбал, ЧД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, БГД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, ХУД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар анги, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр анги, СХД-ийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, нийслэлийн Аврах анги-105-ын ээлжийн бүрэлдэхүүн ажиллаж байгаа юм.

Алба хаагчид галын аюулаас 11 иргэнийг аварч, угаартсан  2 иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч, галын тархалтыг 17:30 цагт бүрэн зогсоон, түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.

Гал түймрийн шалтгааныг холбогдох байгууллагын үзлэг шалгалтаар тогтооно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдэээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН