Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат улсын начин Л.Дашдаваагийн нэрэмжит улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнөө боллоо. Тус барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Алдар спорт хорооны бөх улсын харцага Батсүхийн Зоригтбаатар долоо даван түрүүллээ. Ингэснээр түүний хувьд хоёр өдрийн барилдаан дараалан түрүү үзүүрт шалгарч нэг түрүүлж нэг үзүүрлэлээ. Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Хилчин спорт хорооны бөх аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр үзүүрлэлээ. Их шөвөгт улсын начин Ш.Дарханбат улсын начин Б.Түмэндэмбэрэл нар шалгарсан бол дунд шөвөгт улсын харцага Л.Лха-Очир улсын Э.Сумьяабат аймгийн хурц арслан Ө.Сүхбат аймгийг арслан Л.Энхсаруул нар шалгарлаа.