Нүүр хуудасМэдээУлсын хэмжээнд улаанбуудайн 25.1 хувийг хурааж авлаа

Улсын хэмжээнд улаанбуудайн 25.1 хувийг хурааж авлаа

Улсын хэмжээнд улаанбуудайн 25.1, төмсний 68.9, хүнсний ногооны 53.8, тэжээлийн 15.4, тосны ургамлын 10.9 хувийг хураан авснаар ургац хураалт үргэлжилж байна. 

Тодруулбал, одоогоор 82.8 мянган га-гаас 103.2 мянган тн үр тариа, үүнээс 80.0 мянган га-гаас 99.3 мянган тонн улаанбуудай хураан аваад байна. Мөн 13.7 мянган га-гаас 150.1 мянган тн төмс, 5.89 мянган га-гаас 58.3 мянган тн хүнсний ногоо, 10.5 мянган га-гаас 26.3 мянган тн тэжээлийн ургамал, 12.6 мянган га-гаас 6.6 мянган тн тосны ургамал хураан авсныг ХХААХҮЯ мэдээллээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН