16.1 C
Ulaanbaatar
Мяг, 22 6 сар 2021 09:09:55
Нүүр хуудасМэдээУлс төр дэх залуучууд эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлыг судлав

Улс төр дэх залуучууд эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлыг судлав

 “УЛС ТӨР ДЭХ ЗАЛУУЧУУД, ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ТУЛГАМДАЖ БУЙ СОРИЛТ, БЭРХШЭЭЛ” СУДАЛГААНЫ ТАЙЛАН ГАРЛАА

Монгол Улсын сүүлийн хоёр удаагийн парламентад эмэгтэйчүүдийн эзлэх хувь 17.1 буюу дэлхийн 187 улс орноос 129 дүгээрт, 35 хүртэлх насны залуучуудын эзлэх хувь 1.3 буюу ердөө ганц гишүүн байгаа нь олон улсын дундажтай харьцуулахад хэт доогуур үзүүлэлт юм. Улс төр дэх төлөөллийн олон талт байдал, хүйс болоод нас ихээхэн ялгаатай байгаа нь ямар шалтгаантай вэ?

Манай улсын хувьд залуучууд, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ямар төвшинд байгаа мөн тэдэнд тулгамддаг асуудал, бэрхшээл юу байгааг судлах зорилгоор хийсэн “Улс төр дэх залуучууд, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй сорилт бэрхшээлүүд” судалгааны тайлан гарлаа. Уг судалгааг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” төслийн хүрээнд Цогц Хөгжлийн Үндэсний Төв ТББ-ын судлаачид гүйцэтгэсэн байна.

Судалгаанд чанарын судалгааны ганцаарчилсан ярилцлагын аргыг түлхүүр арга болгон хэрэглэсэн бөгөөд сонгуулийн тухай хуулиуд, намуудын дүрэм, дотоод журмууд, 2016, 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид, Засгийн Газрын гишүүд, аймаг, дүүргүүдийн засаг дарга нарын хүн ам зүйн мэдээлэлд өргөн хүрээтэй тоон шинжилгээ хийжээ.

Чанарын судалгаанд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид, гишүүд, нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид болон сонгогдсон зургаан аймаг, дөрвөн дүүргийн залуу болон эмэгтэй нийт 76 улс төрчийг хамруулсан байна.

Судалгаагаар залуу болон эмэгтэй улс төрчдөд тулгамддаг асуудлуудыг 1. Институтийн хүчил зүйл 2. Хувь хүний хүчин зүйл 3.Нийгэм соёлын хүчин зүйлийн хүрээнд авч үзжээ.

Улс төрчдийн амжилтад хувь хүний дараах хүчин зүйлсголлох нөлөөтэй байна. Үүнд:

  • Хөрөнгө санхүү
  • Боловсрол
  • Туршлага
  • Гэр бүл
  • Танилын хүрээ, сүлжээ
  • Олон нийтэл танигдсан байдал
  • Ур чадвар
  • Тууштай байдал

Улс төрийн намуудын дотоод дүрэм, журамд залуу болон эмэгтэй улс төрчдийг дэмжсэн зохицуулалт байхгүй бөгөөд намуудын дунд сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн 20 хувийн квотыг дээд хэмжээ гэж үзэх хандлага түгээмэл байна. Тиймээс залуучууд, эмэгтэйчүүдийн төлөөллийг дэмжихэд сонгуулийн тогтолцоог өөрчлөх, эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх шаардлагатай.

Орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл тун хангалтгүй байна. Тухайлбал аймаг, дүүргийн ИТХ-ын 5 төлөөлөгч тутмын 4нь эрэгтэй байна.Нийслэлийн 9 дүүргийн ИТХдахьэмэгтэйчүүдийн төлөөлөл аймгуудынИТХ дахь эмэгтэйчүүдийн төлөөллөөс 2-3 дахин зөрүүтэй байна.

Судалгааны дэлгэрэнгүй тайлантай энд дарж танилцана уу.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН