19.1 C
Ulaanbaatar
Дав, 02 8 сар 2021 18:14:22
Нүүр хуудасМэдээУОК: Сургууль цэцэрлэгийн хориог сунгах эсэхийг БСШУСЯ шийднэ

УОК: Сургууль цэцэрлэгийн хориог сунгах эсэхийг БСШУСЯ шийднэ

Улсын онцгой комисс үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор өнөөдөр хуралдсан. Хуралдаанаас хөл хорио тогтоох талаар онц шийдвэрийг гаргаагүй. Хот орон нутгийн замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа. Харин Баян-Өлгий аймгаас гарах хөдөлгөөнийг хязгаарласан хэвээр байгаа гэдэг мэдээллийг өглөө. Ингээд УОК-оос цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлуудад өгсөн тайлбарыг тоймлон хүргэж байна. 

  • Франц иргэний биеийн байдал тогтвортой байна. Түүнтэй ойрын хавьталтай хүмүүсийн хариу бүгд сөрөг гарсан. Гэхдээ тусгаарлагдсан хэвээр байгаа.

  • Шинээр вирус илэрсэн 3 Монгол иргэнийг эмчилгээнд шуурхай оруулаад явж байна. Солонгосоос ирсэн 2 эмэгтэйн биеийн байдал тогтвортой. Францаас Берлинээр дамжин ирсэн эмэгтэйн биеийн байдал хүндэвтэр байна.Тэдэнтэй хамгийн ойрын хавьтлын хүмүүсийг ХӨСҮТ дээр тусгаарласан. 111 хүнээс 61 хүний хариу сөрөг буюу халдваргүй гарсан. Үлдсэн хүмүүсийн шинжилгээ хийгдэж байна.

  • Онгоцонд явсан зураглаач болон мэргэжлийн хяналтын байцаагч нар бүгд ном журмаараа тусгаарлагдсан.

  • Зураглаачийн хувьд болж буй процессыг үлдээж, цаашид сургамж болгож сэрэмжлүүлэх үүднээс бичүүлэхээр явуулсан.

  • Маргаашийн Туркийн нислэгт өмнөх нислэгүүдийн адил дэг журам үйлчилнэ.

  • Баян-Өлгий аймаг руу орох гарах хөдөлгөөний хорио хэвээр байгаа. Тус аймагт ирсэн сэжигтэй иргэний шинжилгээ эхний байдлаар сөрөг гарсан ч давтан шинжилгээний хариуг харж байж, хөл хориог цуцлах эсэхийг шийднэ.

  • Гаднаас иргэдээ авч ирэх тусгай үүргийн онгоцонд өвчний шинж тэмдэгтэй, халуунтай иргэдийг суулгахгүй.
  • Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарласныг үргэлжлүүлэх эсэхийг БСШУЯ шийднэ. Өнөөдрийн онцгой комиссын хурлаас боловсролын яаманд үүрэг өглөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН