Нүүр хуудасМэдээУрьдчилсан мэдээгээр энэ сарын 16-н хүртэл ихэнх нутгаар хүйтрэнэ

Урьдчилсан мэдээгээр энэ сарын 16-н хүртэл ихэнх нутгаар хүйтрэнэ

Увс аймгийн Малчин суманд цас орсон бол ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар муудаж, хангайн бүсийн уулархаг газраар цас орох юм байна. Энэ талаар Цаг уур орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргалаас тодруулахад “Өчигдрөөс эхлэн нийт нутгаар хүйтэрсэн. Урьдчилсан мэдээгээр энэ сарын 16-н хүртэл ихэнх нутгаар хүйтэрч, баруун аймгуудын хойд хэсэг буюу Увс, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын нутгаар бороо орж, уулархаг нутгаар цас орох төлөв ажиглагдаж байна. Энэ хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, хонхор газар, голын хөндийгөөр  агаарын температур шөнөдөө -8 градус хүйтэн, өдөртөө +9-14 градус хүртэл дулаан байх юм. Есдүгээр сарын 18-ны өдрөөс нутгийн баруун хэсгээс цаг агаар дулаарч өдөртөө +20 градуст хүрнэ. Олон жилийн дунджаас харахад есдүгээр сарын дунд  арав хоногоос эхлэн Хангайн бүсийн уулархаг газраар цас орж эхэлдэг. Энэ жилийн тухайд есдүгээр сар олон жилийн дундажтай харьцуулахад харьцангуй дулаан байлаа” гэлээ.

Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээлснээр ирэх долоо хоногт Хэнтий, Хөвсгөл, Хангайн уулархаг нутгаар цас орох бол нийслэлд цас орохгүй, их салхитай,  бага зэргийн бороо орох төлөвтэй байгаа аж. Тодруулбал, есдүгээр сарын 15, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо, уулаараа цас орно. Салхи 16,17-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 16-наас ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус дулаан байх төлөвтэй байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН