Нүүр хуудасМэдээУснаас аврах ажиллагааны мотоциклийг тээвэрлэх чиргүүлтэй боллоо

Уснаас аврах ажиллагааны мотоциклийг тээвэрлэх чиргүүлтэй боллоо

НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын хамт олон албаны бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, алба хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах зорилгоор өөрсдийн санаачлагаар бүтээлч ажлуудыг өрнүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд дэслэгч Ц.Наранбаатар даргатай Эрэн хайх, аврах 7 дугаар бүлгийн алба хаагчид уснаас аврах ажиллагааны мотоциклийг тээвэрлэх зориулалттай чиргүүлийг хийж гүйцэтгэсэн байна.

Ингэснээр аврах ажиллагаанд хүрэлцэн очих цаг хугацааг хэмнэх, техник, тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтлээс хамгаалах боломжтой боллоо гэж НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-аас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН