Нүүр хуудасМэдээУСУГ: Ус ашиглалтын байгууллагуудын түншлэлийн хөтөлбөр

УСУГ: Ус ашиглалтын байгууллагуудын түншлэлийн хөтөлбөр

Мянганы сорилтын II Компакт гэрээгээр санхүүжүүлж буй Усны ашиглалтын байгууллагуудын түншлэлийн хөтөлбөр (WOP)-ийн хүрээнд Ус сувгийн удирдах газрын (УСУГ)-ын инженер, техникийн ажилтнуудыг чадавхжуулах тав дахь сургалтын аяллыг 2024 оны 12-р сарын 11-23-ны хооронд Нидерландын Арнхем, Зволле, Роттердам хот дахь Эвидес болон Витенс усны байгууллагад зочилж, зохион байгууллаа. WOP хөтөлбөр нь Олон улсын усны ассоциациас боловсруулсан “AquaRating” үнэлгээний аргачлалыг ашиглан УСУГ-ын үйл ажиллагааг сайжруулахад шаардлагатай ур чадвар, мэргэжлийн мэдлэгийг хөгжүүлэхэд чиглэгдсэн юм.

УСУГ-ын инженер, техникийн нийт 18 ажилтан оролцсон тав дахь сургалтын аяллаар усны алдагдлыг олж илрүүлэх болон гидравлик загварчлал хийх олон улсын сайн туршлага, арга хэрэгсэл болон Mapkit, WaterGEMS, EPANET зэрэг программ хангамжийн талаар нарийвчилсан сургалтуудыг Нидерландын ус ашиглалтын байгууллагын мэргэжилтнүүд заалаа. Сургалтын хүрээнд УСУГ-ын төлөөлөл Кралинген, Береплаат ус цэвэршүүлэх байгууламж болон Харнашполдер цэвэрлэх байгууламжаар мөн зочиллоо. Сургалтын аяллын туршид оролцогчид Нидерландын усны байгууллагуудын мэргэжлийн зөвлөхүүдтэй үнэ цэнтэй мэдлэг солилцон, суралцав.

Оролцогчид сургалтын төгсгөлд үндсэн сэдвүүдээс гадна төслийн удирдлагын сургалт, Нидерландын усны байгууллагууд, талбай, сайтаар зочилж, технологийн шинэчлэлүүдтэй танилцаж олж авсан үнэ цэнтэй мэдлэг мэдээллийг онцолж байв. Түүнчлэн сурсан мэдсэнээ бусдадаа хуваалцан байгууллагынхаа үйл ажиллагаанд нэвтрүүлж, Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын системийг сайжруулахаар төлөвлөгөө гарган танилцуулсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН