Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар утааны асуудлаарх нийтийн сонсгол зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталжээ.
Тодруулбал, Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн ахлахаар болжээ.
Ажлын хэсэгт дараах гишүүд багтжээ.
- УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
- УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
- УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал
- УИХ-ын гишүүн Ц.Баатархүү
- УИХ-ын гишүүн П.Батчимэг
- УИХ-ын гишүүн Б.Баярбаатар
- УИХ-ын гишүүн Г.Ганбаатар
- УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан
- УИХ-ын гишүүн М.Мандхай
- УИХ-ын гишүүн З.Мэндсайхан
- УИХ-ын гишүүн Д.Найдалаа
- УИХ-ын гишүүн Дам.Цогтбаатар
- УИХ-ын гишүүн С.Лүндэг
- УИХ-ын гишүүн А.Ундраа
- УИХ-ын гишүүн Б.Уянга
- УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд
- УИХ-ын гишүүн С.Замира
- УИХ-ын гишүүн М.Ганхүлэг