Нүүр хуудасМэдээУушигны хатгалгаагаар 2019 онд 78 мянга гаруй хүн өвчилж, 400 хүн нас...

Уушигны хатгалгаагаар 2019 онд 78 мянга гаруй хүн өвчилж, 400 хүн нас барчээ

Манай Улсын хувьд коронавирусээс илүүтэй уушигны хатгалгаа, H3N2 вирус илүү өндөр үзүүлэлттэй байна. Уг өвчөөр 2019 онд 78 мянга гаруй хүн өвчилж, 400 хүн нас барсан талаарх мэдээллийг ЭМЯ-наас өгсөн. Уушигны хатгалгаагаар сүүлийн таван жилд 1865 хүн нас баржээ. Уг тоо жилээс жилд өсч, нас баралтын шалтгааны дээгүүрт эрэмблэгдэж байна.

Коронавирусийн улмаас нас барагсдын тоог уушигны хатгалгаагаар амиа алдсан хүмүүстэй харьцуулахад бага байна. Сүүлийн таван жилийн хугацаанд уушигны хатгалгаагаар амбулаторийн үзлэгт бүртгэгдсэн нийт хүн /давхардсан тоогоор / 2015 онд 66.923 байсан бол 2016 онд 104.810 болж өссөн ч  2017 онд 94.893 болж буурсан үзүүлэлттэй байгаа юм. Энэ тоо 2018 онд өсч 110.028 мянгад хүрсэн бол 2019 онд 119.191 болж өсчээ. Уушигны хатгалгаа өвчнөөс болж  0-5 насны хүүхдийн нас баралт сүүлийн таван жилд тогтмол өссөн үзүүлэлттэй байна.

Энэхүү өвчлөлийн улмаас уушигны хавдар нь монголчуудын зүрх судас, ходоод, улаан хоолой зэрэг нийт хавдрын гуравдугаарт бичигдэх болжээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН