7 C
Ulaanbaatar
Лха, 14 4 сар 2021 12:56:44
Нүүр хуудас Мэдээ Уушийн газар, саун, барааны зах зэрэг 18 салбар ажиллахгүй

Уушийн газар, саун, барааны зах зэрэг 18 салбар ажиллахгүй

2020 оны 12-р сарын 14-нөөс 12-р сарын 23-ний өдөр хүртэл явж ирсэн зэрэглэл буюу өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг үйлчилж эхлэх юм. Ингэснээр хоолны газрууд, бүх төрлийн хүргэлтийн үйлчилгээнүүд нээгдэж,  ахуйн барааны жижиг дэлгүүрүүд ажиллана. Харин хүн амын төвлөрөл, зорчих хөдөлгөөн их, эрсдэл өндөртэй учраас уушийн газар, саун, барааны зах зэрэг нэр бүхий 18 салбар ажиллахгүй. Энэ талаар тухайн цаг үед нь НОК-оос ард иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч ажиллана.

2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх дээрхи хугацаанд УОК-ын шуурхай штаб, ЭМЯ бусад мэргэжлийн байгууллагуудтайгаа хамтран халдварын шинэ голомтуудын хүрээг хумихад онцгой анхаарч ажиллана. Худалдаа, үйлчилгээний салбарынхан халдвар хамгааллын дэглэмээ хэрэгжүүлж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах бэлтгэлээ базаах боломж бүрдэж байна.

Хөл хориог сулруулсны дараа нөхцөл байдал хүндэрч, шинэ голомт үүсвэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хорионд буцаж шилжинэ. Энэ нь эргэж буцсан асуудал биш. Ард иргэд, ААН-үүдээ хамгаалж, эрүүл мэндийн салбарын хүчин чадлаа тооцож, илүү их хүндрэл учрахаас урьдчилан сэргийлж буй шийдвэр гэдгийг олон нийт хүлээн зөвшөөрөх шаардлагатай гэв.

Мөн өдрийн хурлаар XVII жарны Цагаагчин үхэр жилийн сар шинийн баяр/2021.02.12/-ыг бүх нийтээр тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН