21.1 C
Ulaanbaatar
Ням, 13 6 сар 2021 00:53:21
Нүүр хуудас Мэдээ Ухрахдаа хүн дайрснаас болж нэг хүн нас баржээ

Ухрахдаа хүн дайрснаас болж нэг хүн нас баржээ

Хүнд механизмаар ухрах үйлдэл хийх үедээ хүн мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.

https://www.facebook.com/v9.0/plugins/quote.php?app_id=1410230139213728&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df84920e7aaa5c%26domain%3Dikon.mn%26origin%3Dhttps%253A%252F%252Fikon.mn%252Ff1e5009fe08793%26relation%3Dparent.parent&container_width=680&href=https%3A%2F%2Fikon.mn%2Fn%2F27qp&layout=quote&locale=en_US&sdk=joey Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн “Хуст-Арал” гэдэг газар автомашинд хүн дарагдсан тухай дуудлага өчигдөр Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид очиход “Грейдер” загварын механизмын жолооч ухрах үйлдэл хийхдээ туслах ажилтан 24 настай, эрэгтэйг мөргөж, нас барсан байсан тул цогцсыг аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлж өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН