Жишиг угаалгын төв байгуулж хөрсний бохирдлыг багасгах, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилго бүхий “Нийтийн ахуйн үйлчилгээний төв төсөл”-ийг Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК Петровис ХХК-тай хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж байна.

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд баригдаж буй “Нийтийн ахуйн үйлчилгээний төв”-ийг ирэх дөрөвдүгээр сард улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа бөгөөд энэхүү төв нь:

• Халуун усны газар
• Үсчин
• Автомат хувцас угаалга
• Ая тухтай дэлгүүр
• Номын сан гэх зэрэг үйлчилгээг олон нийтэд үзүүлнэ.
