Нүүр хуудасМэдээУ.Отгонбаяр: Ухнаагийн Хүрэлсүхийн дүү гэхээс илүүтэй Ухнаагийн Отгонбаяр нэр дэвшигч гэдэг талаас...

У.Отгонбаяр: Ухнаагийн Хүрэлсүхийн дүү гэхээс илүүтэй Ухнаагийн Отгонбаяр нэр дэвшигч гэдэг талаас нь харвал илүү тодорхой болно

Их хурлын шийдвэрийг хүлээн зөвшөөрнө. Хүсэлтээ илэрхийлсэн, итгэл үнэмшил байна. Надад амьдралын туршлага байна. Залуу насандаа хийж бүтээсэн төрийн албанд ажилласан. Нам ёс зүйг харах дээр би санал нэг байна. Би Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ буцаагаад төлчихсөн. Тэрийг би сайдаар тэглүүлээгүй, буцааж мөнгөөр нь төлсөн. Тийм учраас бусад хүмүүст боломж олгосон гэж бодож байна. Ерөнхийлөгчийн дүү байлаа гээд давуу тал болсон юм байхгүй. Би чинь хувь хүн болох Ухнаагийн Отгонбаяр. Ухнаагийн Хүрэлсүхийн дүү гэхээс илүүтэй Ухнаагийн Отгонбаяр нэр дэвшигч гэдэг талаас нь харвал илүү тодорхой болно. Аав маань Сүхбаатар аймгийн Халзан суманд төрж өссөн. Би Сүхбаатар аймагт олон нийтийн ажил багагүй эрхэлсэн, Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн албыг хашиж байна. Урьд нь Сүхбаатар аймгийн Жавхлант бөхийн тэргүүний албыг хашиж байсан. Зүүн бүсдээ ажил, амьдралын хувьд ойр, ард иргэддээ, малчдаа илүү ойлгох боломж бололцоо илүү юм уу гэж бодсондоо Зүүн бүсийг сонгосон. Нэр дэвшигчээс өөрөөс нь санхүүгийн асуудал хамаарна гэж ойлгож байна. Би өөрөө нийтийн хоолны бизнестэй. Ерөнхийлөгч, улс төр гээд тусдаа байгууллага. Тийм учраас Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ би эдэлж байна гэж ойлгож байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН