7.1 C
Ulaanbaatar
Ням, 26 9 сар 2021 17:36:45
Нүүр хуудасМэдээУ.Хүрэлсүх: Хилээ хэзээ нээхийг хэлж мэдэхгүй байна…

У.Хүрэлсүх: Хилээ хэзээ нээхийг хэлж мэдэхгүй байна…

УОК-ын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болж, COVID-19-ийн хязгаарлалтыг сунгах эсэхийг хэлэлцэж байна.

Тус хурлын эхний хэсэгт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Шадар сайд Ө.Энхтүвшин, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар мэдээлэл өгч, үргэлжлүүлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг даалгавар өглөө.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх  “Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх хуулийг сайтар сурталчлах хэрэгтэй байна. Хоёрдугаарт эрүүл мэндийн салбарыг чадавхжуулах, санхүүжилтийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Бэлтгэл бэлэн байдлаа хангаж, эм, оношлуураа ханган, хүний нөөцөө зөв хуваарилж байгааг сайшааж байна.

Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийнхээ аюулгүй байдлыг хангах нь чухал. Энэ хүмүүсээ сайтар анхаарч, тэдний ар гэрт мөнгөн урамшуулал олгох асуудлыг судалж УОК-д танилцуулахыг үүрэг болгож байна.

Аймаг орон нутагт эрсдлийн үнэлгээ хийх шаардлагатай. Улсын хэмжээнд 8 удаагийн үнэлгээ хийхэд маш өнлөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэнийг бүгдээрээ анхаараарай. Нөхцөл байдал хүндэрч халдвар тархсан тохиолдолд орон нутгийнхан бэлэн үү, аймаг нийслэл сумдын онцгой комиссын дарга нарт бэлэн байдлаа хангахыг үүрэг болгож байна.

Миний тооцож байгаагаар эх орондоо ирэх хүсэлтэй 72 мянган иргэнээс 62 мянган иргэнийг нь Засгийн газар УОК эх оронд нь татан авчирсан. Бид үе шаттай татан авна. Ард иргэд иргэний үүргээ ухамсарлаж, дүрэм журмыг биелүүлэх ёстой. Нутаг буцах хүсэлтэй иргэд жагсаал цуглаан зохион байгуулж, өлсгөлөн зарлана гэж сүрдүүлж байгаа талаар мэдээлэл ирсэн. Гадаад улсаас иргэдээ татан авахдаа нөөц бололцоогоор зөв тооцох шаардлагатай байна. Бэлэн байдлын бүрэн хангах ёстой. 10 мянган хүнийг нэг дор татаж авах боломж байхгүй. Боломжийн хэрээр иргэдээ авчирч байна. Улс үндэстнийхээ аюулгүй байдлыг бодох ёстой. Тоо хязгааргүй иргэдээ авчирвал монгол улс сүйрнэ. Тиймээс дэг журмын дагуу, аюулгүй байдлаа хангасны дараа үе шаттай татаж байна. Бидний боломж энэ.

Хил нээхгүй. Одоогоор хил нээхгүй. Хэзээ нээхийг ч хэлж мэдэхгүй байна. Хэзээ байдал тайван болно тэр үед л нээнэ. Вакцин гарсны дараа л өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцална.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН