Нүүр хуудасМэдээФото сурвалжилга: Үндэсний номын баяр

Фото сурвалжилга: Үндэсний номын баяр

Бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх зорилготой Үндэсний номын баяр эхэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор “Номын соёлт ертөнц” ТББ-аас зохион байгуулдаг энэхүү арга хэмжээ өдгөө 33 дахь удаагаа болж буй. “Илүү их уншъя” уриан дор болж буй Үндэсний номын баяраар олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулна. Тухайлбал, номын фенүүдийн уулзалт, “Номын баяр – бидний аялал” автобустай аялал, асуулт хариултын тэмцээн, орон нутагт ном хандивлах аян, яруу найргийн уншлага болно. Түүнчлэн номын баярын судалгаанд оролцож, “Онцлох номууд”, “Эмэгтэйчүүдэд урам зориг өгөх 50 номын жагсаалт”, “Зүрхээ уншуулаарай” зэрэг хөтчөөс мэдээлэл авч, Номын хавчуурганы үзэсгэлэнг үзэх боломжтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН