1 C
Ulaanbaatar
Лха, 12 5 сар 2021 00:44:45
Нүүр хуудас Мэдээ Франкфуртийн онгоцоор ирсэн дахин нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрч, 41 дэх тохиолдол...

Франкфуртийн онгоцоор ирсэн дахин нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрч, 41 дэх тохиолдол бүртгэгдлээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү коронавирусийн халдварын шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн тоо болон хариуг мэдээллээ.

“Өчигдөр вирус судлалын 5 лабораторид нийт 307 шинжилгээ хийгдсэн. Тусгай үүргийн нислэгээр ирсэн 275 хүнд, Дорнод аймгийн тандалтын зорилгоор хийгдсэн 6 хүнд коронавирусийн халдвар илрээгүй. Петрочайна Дачин тамсаг компанийн жолооч халуураад хоолой нь өвдсөн. Томуугийн тандалтын сүлжээгээр сорьц авч шинжилдэг. Түүнээс халдвар илрээгүй.

Дархан-Уулд хийсэн шинжилгээ буюу ачаа тээврийн 26 жолоочоос халдвар илрээгүй. Франкфуртийн онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингээд батлагдсан тохиодол 41 боллоо. 13 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа”.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН