7.1 C
Ulaanbaatar
Ням, 26 9 сар 2021 17:22:05
Нүүр хуудасМэдээФранкфуртийн онгоцоор ирсэн 1 иргэнээс Ковид-19 илэрч тохиолдлын тоо 42 болов

Франкфуртийн онгоцоор ирсэн 1 иргэнээс Ковид-19 илэрч тохиолдлын тоо 42 болов

Монгол улсад зөөвөрлөгдөж орж ирсэн коронавирусын тохиолдол 42-т хүрсэн талаар ЭМЯ-наас мэдээлэв. Тодруулвал  тавдугаар сарын 3-нд Франкфуртийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрчээ.

Тухайн хүнээс тавдугаар сарын 7-нд маш тодорхой буюу толгой өвдөх, хоолой хөндүүрлэх, нус их гарах, ядрах, дотор муухайрах, бөөлжих гэх мэт шинж тэмдгүүд илэрч, шинжилгээ авахад коронавирус илэрсэн байна. 

Харин Өмнөговь аймагт тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлоос коронавирус илрээгүй байна. 

Д.Нямхүү: Ингээд батлагдсан тохиолдол манай улсын хэмжээнд 42 боллоо. Үүнээс эдгэрч гарсан 13, эмчлэгдэж байгаа 29 тохиолдол байна. Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдал хэвэндээ, тогтвортой байгаа. Эмчилгээ үргэлжилж байна.

Тандалтын зорилгоор Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэг, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгээс цуглуулж хийсэн долоон шинжилгээнд коронавирус илрээгүй” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН