Нүүр хуудасМэдээФранцад хамгийн халуун 10 дугаар сар болж өнгөрчээ

Францад хамгийн халуун 10 дугаар сар болж өнгөрчээ

Францад цаг уурын мэдээллийг 1945 оноос эмхэтгэж эхэлснээс хойших хамгийн халуун 10 дугаар сар энэ онд бүртгэгдсэн талаар тул улсын Үндэсний цаг уурын хүрээлэн мэдээллээ.

Тодруулбал, энэ оны 10 дугаар сарын агаарын дундаж температур цельсийн 17.2 хэм байсан нь ердийн түвшнээс 3-4 хэмээр илүү байжээ. Францад урьд нь 2001 онд хамгийн халуун /16.3 хэм/ 10 дугаар сар болж байв.

Цаг уурын хүрээлэнгийн мэдээлснээр, 2022 оны 10 дугаар сарын хоёрдугаар хагаст ер бусын удаан бөгөөд эрчимтэй халсан байна. Мөн Франц даяар 30 цаг уурын станцад бүртгэгдсэн дундаж температур 10 дугаар сарын 2-ноос хойш ердийн хэмжээнээс дээгүүр байжээ.

Мэргэжилтнүүдийн ярьж буйгаар, цаг уур өөрчлөлтийн улмаас жилийн эхээр болон сүүлээр халах үзэгдлийн давтамж улам ойртох төлөвтэй байна. Жилийн энэ үед ер бусын дулаан байсан нь Европ даяарх далайн эргийн амралтын газруудыг ажиллах хугацаагаа сунгахад хүргэсэн байна.  

Эх Сурвалж: ПАРИС. /Euronews/.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН