Нүүр хуудасМэдээФреяа далайн хавыг иргэдэд аюултай хэмээн нойрсуулжээ

Фреяа далайн хавыг иргэдэд аюултай хэмээн нойрсуулжээ

Норвегийн Осло хотод нэг сар амьдарсан далайн хавыг олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор унтуулсан байна.

Иргэд далайн хавыг Фреяа гэж нэрлэсэн юм. Түүнийг харах гэж олон хүн Ослод ирэх болжээ. Норвегийн Загас агнуурын газар хоёр долоо хоногийн өмнө “Энэ амьтан эрүүл. Тэр хүссэн байх эрхтэй” гэж мэдэгдсэн ч шийдвэрээ өөрчлөн, далайн хавыг унтуулжээ.           

Тэд мэдэгдэлдээ “600 кг жинтэй далайн хавнаас хол байхыг бид иргэдэд анхааруулсан ч бидний зааврыг дагасангүй. Ялангуяа хүүхдүүд түүн рүү ойртсон тохиолдол олон гарлаа. Далайн хавыг өөр газар руу шилжүүлэх хувилбарыг авч үзсэний эцэст түүний тусын тулд унтуулсан” гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН