Энэ жил хаврын тариалалт болон малчдад зориулан 400 тэрбум төгрөгийн гурван хувийн хүүтэй хөдөө аж ахуйн зээл олгохоор болсон байна. Үүнээс хаврын газар тариалангийн эргэлтийн хөрөнгөд зориулж 100 тэрбум төгрөг, хүнсний ногоочдод 50 тэрбум төгрөг, ноос бэлтгэлд 25 тэрбум төгрөг, арьс ширний бэлтгэлд 15 тэрбум төгрөг, ноолуурын үйлдвэрүүдэд түүхий эдээ бэлдэхэд нь зориулж мөн 150 тэрбум төгрөгийн зээл олгох юм байна. Харин эдгээр зээлийн хүүгийн зөрүү болох 7.5 хувийг Засгийн газар төлөхөөр шийдвэрлэгджээ.
ХАА-н салбарт 400 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, хүүгийн зөрүүг ЗГ төлнө
