Шотландын Харрис эрэг дээр гарч ирээд үхсэн Сперм халимны гэдэснээс 100кг хог хаягдал гарчээ. Түүний гэдэснээс гарч ирсэн хогны ихэнх нь загасны тор, олс, ундааны сав, гялгар уут, хуванцар аяга гэх мэт байсан байна.
Далайд хаягдсан хог хаягдлын хэмжээ 2030 он гэхэд нийт далайд амьдардаг загастай тэнцэх хэмжээний болох тооцоо гарчээ. Ингэснээр далайн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн, эм тариа, хоол хүнсний гарц чанарт сөрөг нөлөө үзүүлсээр байгаа юм.
Хог хаягдалын дийлэнх нь гялгар уут, ус ундааны сав байдаг аж. Монголчууд хувьд гэхэд л нэг хүн өдөрт нэг л гялгар уутыг ашигладаг гэх судалгаа гарчээ. Энэ мэт байгальд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүнүүдийг бид өдөр тутамдаа ашигладаг. Гэвч иргэдийн ухамсар, соёл дутмагаас үүдээд байгаль эх, нуур, цөөрөм, далай маань хүртэл хогоор дүүрч байна. тиймээс хүмүүн бид эх дэлхийгээ хайрлан эко хэрэглээ буюу олон удаа хэрэглэх боломжтой, байгальд хурдан шингэдэг зүйлсийг хэрэглээндээ нэвтрүүлэх, дадал зуршил болгох зайлшгүй шаардлага тулгараад байна.