Монгол Улсын төсвийн дийлэнхи хэсгийг уул уурхайгаасбүрдүүлж байгаа. Цаашид ч энэ байдал жин дарах ньтодорхой байгаа нь хариуцлагатай уул уурхайн ачхолбогдлыг улам нэмэгдүүлж байна. Хариуцлагатай уулуурхай гэхээр олборлогч компани үйл ажиллагаа явуулсныдараа нөхөн сэргээлт хийдгээр л төсөөлдөг хүн цөөнгүй.
Үнэн хэрэгтээ энэ нь илүү цогц ойлголт юм. Мэдээж нөхөнсэргээлт хийх нь чухал. Гэхдээ энэ бол дараагийн үйл явц. Өөрөөр хэлбэл, дэс дараатай цогц ажил хийж байжхариуцлагатай уул уурхай сонгодог утгаараа ажиллана.Тодорхой тайлбарлавал, үүнд нутгийн иргэдийн оролцоомаш чухал. Тэдний оролцоогүйгээр уул уурхай эрхэлнэ гэдэг нь хариуцлагатай байхын эсрэг дүр. Нутгийн иргэдшийдвэр гаргалтад оролцож байна гэдэг нь хяналт тавих нэгболомж, нөгөө талаар төрсөн нутаг, байгалиа хамгаалах нэгарга гэдэгтээ олон хүн санал нийлэх биз ээ. Чухамдаа иймболомж, орчныг бүрдүүлэх нь төрийн үүрэг.
Тэгвэл нутгийн иргэд нь уул уурхайн шийдвэр гаргалтадоролцдог, байгалийн баялгаасаа хувь хүртдэг, компани ньхариуцлагатай ажилладаг гоё тогтолцоо хэдийнэ бүрджээ. Тодруулбал, Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт байрлахХотгорын нүүрсний уурхай. Тус сумын Хар алтат багийнНүүрстийн хөндийд “Хотгор” ХХК, “Эрчим Баян-Өлгий” ХК-иуд үйл ажиллагаа явуулахдаа хариуцлагатай уулуурхайн сайн жишээ болж байгаа юм.
Засгийн газрын тогтоолоор батлагдсан Байгаль орчныгхамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтайхолбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байрнэмэгдүүлэх тухай гэрээ”-ний 4.1.–т “Талуудын гэрээбайгуулах үйл явц болон гэрээний хэрэгжилтэд хяналттавих ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Хамтынажиллагааны хороог Засаг даргын Тамгын газар, тусгайзөвшөөрөл эзэмшигч болон тухайн орон нутгийн иргэдийнтөлөөллийг оролцуулан байгуулж ажиллуулна.”, 4.2-т “Хороо нь 9 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд талуудыноролцоог тэгш хангасан байна. Хорооны бүрэлдэхүүнд орохиргэдийн төлөөллийг иргэдийн Нийтийн Хурлаас нэрдэвшүүлнэ. Хорооны бүрэлдэхүүнийг тухайн шатны Засагдарга томилж, чөлөөлнө“ гэсэн заалтууд орсон байдаг.
Харин уг гэрээний заалтын дагуу хамтын ажиллагааныхороо байгуулагдах хууль, эрх зүйн боломж байгаа хэдий ч уг хамтын ажиллагааны хорооны ажиллах журам, ямар эрххэмжээтэй байх, ямар шийдвэр гаргах, зэрэг нөхцөл байдалтодорхойгүйгээс уг хороо тогтвортой, үр дүнтэй ажиллахадхүндрэлтэй байв. Ялангуяа уг хороонд иргэдийг оролцуулах, мэдээллийн ил тод байдлыг хангах явдал учир дутагдалтайбайлаа. Тиймээс энэхүү Хамтын ажиллагааны хорооныажиллах журмыг төслийн зөвлөх багаас 2018 онд анхланболовсруулсан. Түүнчлэн энэхүү хороонд иргэдийн хуультогтоомжийн дагуу заагдсан оролцох эрхийгбаталгаажуулан хангах тал дээр онцгойлон анхаарсан билээ. Ингээд “Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ”-г байгуулахадоролцох, хяналт тавих, гэрээний биелэлтийг дүгнэх чигүүрэг бүхий Хамтын ажиллагааны хороог Увс аймгийнБөхмөрөн суманд байгуулж, журмыг Засаг даргынзахирамжаар 2018 оны 3-р сард баталсан бөгөөд энэ ньМонгол Улсын хэмжээнд анхны санаачилга, туршлага болжчадсан түүхтэй.
Бөхмөрөн суманд гурван уурхай байдаг ч хоёр нь үйлажиллагаа явуулж байгаа. Тэдгээр уурхайтай 2018 ондбатлагдсан журмын дагуу гэрээ байгуулж ажилладаг. Хамтын ажиллагааны хороонд есөн гишүүн ажилладагбөгөөд тухайн жилд ямар чиглэлээр санхүүжилт хийхээярилцаж, хэлэлцэж байж шийддэг. Уул уурхайн компанитайжилд дунджаар 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтхийхээр гэрээ байгуулдаг. Сүүлийн жилүүдэд 750 сая гаруйтөгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилхийгдээд байна. Тухайн хийгдсэн ажлуудаас дурдвал, сумынбүх өрхөд үнэ төлбөргүйгээр нүүрс олгож байна, багийнтөвийн байр болон замын засвар, гэрэлтүүлэг хийх, зорилтот бүлгийн зарим хүүхдийн сургалтын төлбөрийгтөлөх зэрэг олон ажлыг дурьдаж болно. Эдгээр хөрөнгөоруулалтаар хэрэгжүүлэх арга хэмжээг сонгоход иргэдийнсаналыг үндэслэн талуудын тэгш оролцоог хангасанхорооны саналыг үндэслэн шийдвэрлэдэг.
Хамтын ажиллагааны хорооны ач холбогдол нь уул уурхайнкомпаниуд сум орон нутагт хөрөнгө оруулалт хийхээс гаднанутгийн иргэд уул уурхайн шийдвэр гаргалтад оролцох, үршимийг нь хүртэх боломжийг нээж өгсөнд байгаа юм.
Өмнөдэлгэр суманд Хамтын ажиллагааны хороохэрэгтэй
Засгийн газраас Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалынбүс болгохоор зарласан билээ. Дагаад олон бүтээнбайгуулалт хийгдэж байна, цаашид ч хийгдэнэ. Мэдээжзарим газарт уул уурхай ажиллах магадлал байгаа. Тэр бүгдэд бэлэн байж хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх ньорон нутгийн шийдвэр гаргагчдын анхаарах ёстой асуудлыннэг юм. Анхаарал хандуулах зарим сум орон нутаг ч байна.
Тухайлбал, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум. Онон голынсав газрын энэ сум байгаль экологийн онцгой ачхолбогдолтой нутагт оршдог. Нөгөө талаар ашигт малтмал, уул уурхайн баялагтай. Сумын нутагт алт олборлолт явуулжбайсан цөөнгүй газар бий. Жишээлбэл, 2020 оны байдлаар“Нутгийн мана” ХХК, “Ирээдүйн алтан шонхор” ХХКашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байв. МөнӨмнөдэлгэр сум болон Батширээт сумын нутагт байрлах“Алтай хангайн бүрд” ХХК Сайхны уурхайд MV-006505 тоот тусгай зөвшөөрөлтэйгөөр 378.49 га талбайн шороонордод алт олборлож байна.
Уг уурхай нь Сайханы голоос 100 гаруй метр зайдолборлолт явуулдаг бөгөөд 2010 оны эхээр аймгийнудирдлагын зүгээс шүүмжлэлд өртөж байсан удаатай. Хэрвээ ямар нэг алдаа гарч алт угааж бохирдсон ус гол рууурсвал Сайханы гол бохирдох төдийгүй Барх, Онон голуудэрсдэлд орох бодит аюул байгааг мэргэжлийн хүмүүсанхааруулдаг билээ. Энэ бол анхаарах ёстой зөвхөн нэгжишээ. Хэрвээ бусад ашиглалтын тусгай зөвшөөрөлэзэмшигчид алт олборлоод эхэлбэл эрсдэл улам л нэмэгдэнэ.
Тэгвэл энэ байдлаас гарах, урьдчилан сэргийлэх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх боломж Өмнөдэлгэрсуманд байна. Тодруулж хэлбэл, Хамтын ажиллагааны хорообайгуулснаар дээрхи эрсдэлийг бууруулах төдийгүй нутгийниргэдийг уул уурхайн шийдвэр гаргалтад оролцуулах бүрэнболомжтой юм. Хуулийн зохицуулалт нь ч байна, боловсруулсан журам, амжилттай хэрэгжүүлж байгаа бодитжишээ ч байна. Тиймээс одоо Өмнөдэлгэр сумынудирдлагын санаачилга, идэвхи зүтгэл хэрэгтэй байгаа юм. Ялангуяа сумын ИТХ-ын дарга Ц.Пүрэвдорж, Засаг дарга Р.Энхтөр нарын манлайлал маш чухал. Хэрвээ тэдсанаачилгатай ажиллавал нутгийн иргэд дэмжих ньгарцаагүй. Нөгөө талаар нутагт орноо хөгжүүлнэ хэмээниргэдийн итгэлийг авч сонгогдсон тэдний анхааралхандуулах ёстой үүрэг нь ч юм. Нэгэнт нутагт нь уулуурхайн үйл ажиллагаа явагдах нь тодорхой байгаа үедхолбогдох хуулийг хэрэгжүүлэх, боломжийг алдахгүй байхнь чухал. Хамтын ажиллагааны хороо байгуулж талуудын төлөөллийг оруулна гэдэг оролцооны манлайлалд онцгой ачхолбогдолтой. Хамгийн гол нь, нутгийн иргэд, талуудынхяналт бий болсноор хариуцлагатай уул уурхай хөгжижбайгаль орчноо хамгаалах төдийгүй сумандаа хөрөнгө оруулалт татаж бүтээн байгуулалт хийх боломж гарахбилээ.