Нүүр хуудасМэдээХахуулиар авсан мөнгөө оймсондоо нуужээ

Хахуулиар авсан мөнгөө оймсондоо нуужээ

АТГ: МХЕГ-ын хэлтсийн дарга Б нэг тэрбум орчим төгрөгийн хахууль авсан байсан. Түүнийгээ албан өрөө, гэр, биедээ нуусан байсныг илрүүлсэн.

АТГ-аас сар бүрийн 25-ны өдөр тухайн сард хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаарх тайлан мэдээг олон нийтэд хүргэдэг. Энэ уламжлалын дагуу өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ.

АТГ олон нийтийн анхаарлыг татсан нийгэмд тодорхой хэмжээний хүлээлт үүсгэсэн авилгын хэргүүдийг хянан шалгах ажиллагаа явуулж байгаа.

2019 оны эхний хагас жилд харьяаллын 984 үйлдэлтэй, 283 холбогдогчтой, 834 хэрэгт хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 78 буюу 9.4 хувийг нь шүүхэд шилжүүлэх саналтай, 308 буюу 36.9 хувийг нь хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтай, 51 буюу 6.1 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт тус тус шилжүүлсэн байна. 11 хэргийг нэгтгэн шалгаж, 2 хэргийг түтгэлзүүлж, одоо 384 хэргийн үлдэгдэлтэй мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явуулж байгаа аж. Үүнээс 335 хэрэг бүртгэлт хийх, 49 нь мөрдөн байцаалтын хэрэг байгаа ажээ.

Харин Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн шийдвэрлэлт 53.7 хувьтай гарсан байна. 2019 оны эхний хагас жилд гэмт хэргийн улмаас 11.9 их наяд төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 376 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 129 тэрбум 830 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, орон сууц, авто машин, тоног төхөөрөмж зэрэг эд хөрөнгийг битүүмжлэн хамгаалсан байна. Мөрдөн байцаалтын шатанд битүүмжлэн хамгаалсан хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Хэрэгт холбогдон шалгагдсан этгээдүүдийн 29 буюу 10.2 хувийг улс төрийн албан тушаалтнууд, 46 буюу 16.3 хувийг нь Төрийн захиргааны, 68 буюу 24 хувийг нь төрийн тусгай, 28 буюу 9.9 хувийг нь төрийн үйлчилгээний, 35 буюу 12.4 хувийг Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж албан тушаалтан, 77 буюу 27.2 хувийг хувийн хэвшлийн ААН эзэлж байна.

2019 оны эхний зургаан сарын байдлаар нийт 29 хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байна. Үүнд: Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Батсайхан, Нийслэлийн Газрын албаны захиргаа удирдлагын газрын дарга Амаржаргал, Нийслэлийн Тээврийн газрын дарга Отгонбаатар, Монгол Улсын Боловсролын их сургуулийн Эдийн засаг хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн дэд захирал Ганцэцэг, БСШУС-ын яамны харьяа “Шинэ эхлэл” сургуулийн захирал Эрдэнэ, Нийслэлийн Нэгдүгээр сургуулийн захирал Бум-Эрдэнэ, Хан-уул дүүргийн 243-р цэцэрлэгийн эрхлэгч Саранцэцэг, Баянзүрх дүүргийн Өмч, газрын албаны дарга Батсүх, Дорнод бүсийн эрчим хүчний систем төрийн өмчит хангамж үйлчилгээний Гэрэлт-оч, Багануур компанийн охин компани “Багануур элч” компанийн гүйцэтгэх захирал С.Батболд, Баянхонгор аймгийн Политехникийн коллежийн захирал Чимгээ, Завхан аймгийн Улиастай сумын төв номын сангийн захирал Долгоржав, Өсвөр үе хүнс орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга Наранчулуун, City Bus consulting компанийн захирал Отгонбаяр, гүйцэтгэх захирал Зуундарь нарт холбогдох хэргийг шүүхээс  шийдвэрлэсэн байна.

АТГ-аас  шүүхэд шилжүүлсэн хэргүүд шийдвэрлэгдэж, тодорхой хэмжээнд хохирол нөхөн төлүүлэх үйл ажиллагаанууд явагдаж байгаа аж. Тухайлбал, Эрчим хүчний сайд асан С ийг албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан, бусдаар дамжуулж хахууль авсан гэмт хэргүүд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шүүхэд шилжүүлсэн. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2019-07-24-ний өдөр уг хэргийн хянан хэлэлцээд С ийг авилгын гэмт хэрэгт гэмт буруутайд тооцон 4 жилийн хорих ялаар шийтгэж, гэмт хэрэг үйлдсэн 266 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Энэ хэрэг бол Хөгжлийн банкинд түүний санхүүжилттэй холбоотой зээлтэй холбоотой нэг хэрэг нь гэж ойлгож болно гэдгийг онцлон хэлсэн. Үүнтэй холбоотой зарим албан тушаалтнууд холбогдсон хэргүүд шүүхийн шатанд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хянагдаж явагдаж байгаа юм байна.

Мөн цаашдаа хохирол нөхөн төлүүлэх, авилгын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулах тал дээр АТГ-аас онцгойлон анхаарч ажиллаж байгаа гэлээ.

Зарим хэргүүд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа үед олон нийтийн дунд байгууллагын үйл ажиллагааны талаар эргэлзээ төрүүлсэн, мушгин гуйвуулсан, улс төржүүлсэн мэдээллүүд ихээр гарах болсон байна. Түүнчлэн үүнийг зарим улс төрчид тодорхой ашиг сонирхлоор олон нийтийг төөрөгдүүлсэн худал мэдээллийг олон нийтэд түгээж хэрэг шалгах үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлогыг ил цагаан тогтмол хийж байгаа гэж мэдэгдлээ. Энэ нь хэргийг шударгаар хуулийн дагуу шалгаж шийдвэрлэхэд саад учруулах, төөрөгдүүлэх, олон нийтэд худал мэдээлэл түгээх оролдлого гэж харж байгааг онцоллоо. Ингэж тодорхой хэргүүдийн талаар худал мэдээлэл түгээх нь АТГ-ыг улс төрийн нөлөөнд орсон мэтээр, иргэдийн энэ байгууллагад итгэх итгэлийг алдагдуулахад чиглэгдсэн үйл ажиллагаа болж байгааг хэлсэн юм. Тиймээс тодорхой шүүхээр шийдвэрлэгдсэн зарим хэргүүдийг прокурорын зөвшөөрсөн хэмжээнд, зарим нотлох баримтуудын хамт олон нийтэд мэдээлж байх шаардлага бий болжээ.  

Тухайлбал, Салхитын мөнгөний орд газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн хооронд шилжүүлсэн, хувьцаа худалдах худалдан авах гэрээтэй холбогдуулсан, мөн эрх шилжүүлэх тухай гэрээний маргаантай холбоотой асуудлыг шийдвэрлэх явцад Иргэний хэргийн анхан шатны болон Давж заалдах шатны шүүх, Хяналтын шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч талын иргэд нэр бүхий шүүгч нарт хахууль өгсөн гэх хэрэгт тус газраас мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтжуулагдсан зарим нөхцөл байдлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулсны үр дүнд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түтгэлзүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа.

Үүнээс гадна Улсын Дээд шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэлийн захиргааны анхан шатны шүүх, дүүргийн шүүгч нарын 2012-2017 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгах явцад нэр бүхий шүүгчийн гэр бүлийн гишүүдийн нэр дээр бүртгэгдсэн хөрөнгө орлогын эх үүсвэр хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.

НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХАХУУЛЬ АВЧИХААД ОЙМСОНДОО ДОЛЛАР НУУГААД ЗОГСОЖ БАЙНА

                        АТГ-аас мэдээлэл хийх үеэр шүүхээр шийдвэрлэгдсэн хоёр хэргийн хянан шалгах явцад баримтжуулагдсан мөрдөн шалгах ажиллагаагаар илэрсэн бичлэгийг үзүүллээ. Тодруулбал,

  1. Авто тээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын хэлстийн дарга асан Д.Батбаяр нарт холбогдох хэрэг.

Нийтийн албанд томилох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 6500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.5 сая төгрөгийн торгох ялаар шийтгэж, хууль бус орлого болох 62.5 сая төгрөгийг улсын орлого болгожээ. Д.БАТБАЯР нь улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрөл олгохдоо бусдаас хахууль авсан үйлдэлд АТГ-аас  Эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гэмт буруутайд тооцсон байна.

  • Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт импортын хилийн хорио цээрийн газрын дарга асан Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарт холбогдох хэрэг. Энэ хэргийг шалгах явцад гэрээс нь, албан өрөө болон биеэс нь нийтдээ 1 тэрбум орчим төгрөгийг бэлнээр хурааж авсан байна. Үүнд, гэрээс нь 230 сая 800 мянган төгрөг, 152 мянга 177 америк доллар, 70 мянган юаныг бэлнээр мөрдөн шалгах ажиллагааны явцад илрүүлж хурааж авчээ. Тиймээс гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон учир МХЕГ-ын Хилийн хорио цээрийн хяналтын газрын хэлтсийн дарга Н.Баярсайханыг 2019-05-07-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 363 дугаар шийтгэх тогтоолоор нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасё, 40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ.

  Харамсалтай нь энэ бүх хэрэг нийтийн албанд томилогдох хугацааг нь хасч, торгуулийн арга хэмжээ авч, эсвэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан нэрийдлээр хэрэгсэхгүй болсон байх жишээний. Бүхэл бүтэн нэг тэрбум төгрөгийн хахууль авсан хүн 40 сая төгрөгийн торгууль төлчихөөд гараад ирэх юу байх вэ дээ, үүний оронд энгийн иргэн 1000 төгрөг хулгайлаад, 1100 төгрөг хулгайлаад хэдэн жилийн ял авдаг билээ. Монголын шүүх байгууллагын, Монгол улсад үйлчилж байгаа хууль дүрмийн байгаа царай энэ. Захиргааны хэрэг, иргэний хэрэг, эрүүгийн хэрэг гэж ялгачихаад хэрэг үүрч, ял сонсгодог нь аль нь билээ, бодож үзмээр дээ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН