Хууль зүй, дотоод хэргийн яам, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх алба хамтран Монгол Улсын Хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдыг чадваржуулах, техникийн дэмжлэг үзүүлэх зорилгоор “Монгол Улс – Хууль сахиулагчийн сургалт” төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм.
Төслийн хүрээнд Олон улсын хууль сахиулах байгууллагын зөвлөх Роберт Л. Кормиер, НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх хөтөлбөрийн Монгол дахь зохицуулагч Гуеэн Дак Лонг, төслийн зөвлөх Г.Бадарч болон төлөөлөгчдийг Их сургуулийн Тэргүүн дэд захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатар, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа С.Болдбаатар, Сургалтын бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Б.Мөнхзаяа, Цагдаагийн сургуулийн захирал, доктор, цагдаагийн хурандаа Б.Хишигтогтох болон албаны бусад хүмүүс хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр Цагдаагийн сургуулийн Мөрдөх арга зүйн тэнхимийн Криминалистикийн тактик, арга зүй: Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх, Хүн худалдаалах, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг болон Байгаль орчны эсрэг гэмт хэргийг мөрдөх арга зүйн чиглэлийн хичээл, сургалтын хөтөлбөртэй танилцаж үнэлгээ хийх, цаашид сайжруулахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллах юм.
Төлөөлөгчид 2024 оны 08 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд Дотоод хэргийн их сургуульд ажиллаж байна.