Нүүр хуудасМэдээХилийн боомтуудаар орж гарч байгаа зорчигч, автотээврийн хөдөлгөөнийг хязгаарллаа

Хилийн боомтуудаар орж гарч байгаа зорчигч, автотээврийн хөдөлгөөнийг хязгаарллаа

Коронавирус халдварын эрсдэлээс сэргийлэх зорилгоор өнөөдрөөс эхлэн эрсдэл өндөр хилийн боомтуудаар орж гарч байгаа зорчигч, автотээврийн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг Улсын онцгой комисоос гаргалаа. Үүнд төмөр зам болон агаарын тээврийн салбар хамаарахгүй юм. Монгол Улсын худалдааны гол зангилаа бүс нь болох Замын-Үүдийн хил гаалиар өдөрт 6000-8000 хүн орж, гардаг бол 800-1000 автомашин хилээр нэвтэрдэг байна. Иймд эрсдэлээс сэргийлж, дээрх арга хэмжээг авсан гэлээ. Түүнээс гадна урлаг, соёл, спорт, хурал, сургалтын төвүүд, жолооны дамжаа гэх мэт олон нийтийг хамарсан үйл ажиллагааг бүхэлд нь хориглосон байна. Мөн эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, халуун хэмжих багаж хэрэгсэл, бусад тоног төхөөрөмж, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын нэмэлт цалин, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис зэргийг худалдан авах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН