Өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын сургалтын үйл ажиллагаа хэзээ эхлэх эсэхэд холбогдох албаныхан буюу ЭМЯ, УОК, БШУЯ саналаа нэгтгэн шийдвэр гаргах долоо хоногийн хугацаатай үүрэг өгсөн.
Тэд саналаа нэгтгэн маргааш буюу 26-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулснаар эцсийн шийдвэрийг гаргах юм.
Засгийн газрын хуралдаанаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хичээлийн шинэ улирлын сургалтыг эхлүүлэх гурван төрлийн хувилбарыг танилцуулсан юм.
Улирлын амралтын хуваарь ёсоор сурагчдын хичээл хоёрдугаар сарын 7-нд орох ёстой юм.