Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Жайка олон улсын байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоо бэхжүүлэх төсөлтэй хамтран Ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх, хэрэгжилтийг хангах арга хэмжээг 2021 оны 7 дугаар сараас эхлэсэн юм.
Хамтын ажиллагааны хүрээнд ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх үндэсний хэмжээний 16 сургагч багш, мөн Улаанбаатар хотод 66, Ховд, Дархан-Уул, Дорнод, Хөвгөл аймагт тус тус 18 иргэнийг ажлын байрны дадлагажуулагчаар бэлтгэсэн байна.
Харин энэ удаад 04 дүгээр сарын 16-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотод аж ахуй нэгж, төрийн бус байгууллагуудын төлөөлөл 36 иргэнийг ажлын байрны дадлагажуулагчаар бэлтгэх сургалт болж ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх үндэсний хэмжээний сургагч багш нар хичээлийг лекц, дасгал хэлбэрээр ойлголт хандлагыг өгсөн үр дүнтэй сургалт болж өндөрлөсөн. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас сургалтын ерөнхий зохион байгуулалтыг удирдан ажиллаж, ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М. Цогтбаатар хаалтын үг хэлж сертификат гардууллаа.