Нүүр хуудасМэдээХНХЯ: Баян-Өлгий аймагт ажиллаж байна

ХНХЯ: Баян-Өлгий аймагт ажиллаж байна

Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн Ажлын албанаас залуучуудын чиглэлээр төрөөс баримтлах бодлого үйл ажиллагааг танилцуулах, аймгийн залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах, арга зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх зорилтын хүрээнд Баян-Өлгий аймагт ажиллалаа.

Энэ хүрээнд Баян-Өлгий аймгийн Засаг дарга бөгөөд Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн тэргүүн А.Камелият, Засаг даргын тамгын газрын дарга Б.Мухамед болон Залуучуудын хөгжлийн төвийн мэргэжилтнүүдтэй уулзаж тус аймагт залуучуудын хөгжил, оролцооны чиглэлээрх бодлого, үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар харилцан санал солилцож ирэх 2025 оны орон нутгийн төсөвт өсвөр үе, залуучуудад зориулсан хөгжлийн болон аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагааг санхүүжүүлэх, залуучуудын иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжин хамтран ажиллах зэрэг санал, зөвлөмжийг өглөө.

Мөн Баян-Өлгий аймгийн Залуучуудын хөгжлийн зөвлөлийн гишүүд болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүдтэй уулзаж Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг танилцуулж цаашид хамтран ажиллах боломж нөхцлүүдийн талаар санал солилцлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН