Нүүр хуудасМэдээХНХЯ: Завхан аймагт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Монголын Үйлдвэрчний эвлэлийн...

ХНХЯ: Завхан аймагт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил Олгогч Эздийн Нэгдсэн холбооны хамтарсан ажлын хэсэг ажиллаа

Ажлын хэсгийн зорилго нь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын албан хаагчидтай уулзаж хөдөлмөр эрхлэлтийн бодлого хөтөлбөрийн орон нутагт дахь хэрэгжилттэй танилцаж тулгамдаж буй бэрхшээл, хэрхэн шийдвэрлэх зэрэг асуудлуудыг нээлттэй хэлэлцэж саналыг авлаа. ⬇️

✅️Мөн аймгийн Засаг даргын орлогч Ц.Улам-Оргих, Хөдөлмөр эрхлэлтийн аймгийн зөвлөл, Засаг даргын Тамгын газар, аймгийн ҮЭХ, АОЭНХ-ны төлөөлөл оролцсон уулзалтыг зохион байгуулж цаашид хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр орон нутагт хэрэгжүүлэх бодлогын талаар санал солилцлоо.⬇️

✅️ Үүний үр дүнд ойлголтын зөрүүтэй асуудлууд шийдвэрлэгдэж ирэх оноос орон нутгийн онцлогтой байдлаар бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлж хамтран ажиллахаар төлөвлөөд байна.⬅️

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН