Нүүр хуудасМэдээХНХЯ: Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улсын хооронд нийгмийн хамгааллын хэлэлцээр...

ХНХЯ: Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улсын хооронд нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах шинжээчдийн түвшний ээлжит хэлэлцээг зохион байгууллаа

Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улсын хооронд Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах шинжээчдийн түвшний 2 дахь шатны хэлэлцээг 2024 оны 5 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Вена хотноо амжилттай зохион байгуулав.

Уулзалтыг монголын талаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр, австрийн талаас Нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, сувилахуй, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах яамны Олон улсын нийгмийн даатгалын газрын даргын үүргийг Түр орлон гүйцэтгэгч Манфред Пюлтл нар тэргүүлж оролцов.

Монгол Улсын Засгийн газраас гадаад улсад оршин суугаа иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг хангах бодлогын хүрээнд Австри Улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах саналыг дэвшүүлж, шинжээчдийн түвшний анхдугаар уулзалтыг 2024 оны 2 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Тус улсад Монголын 2500 орчим иргэн ажиллаж, амьдарч байна.

Энэ удаагийн уулзалтаар Талууд хэлэлцээрийн ерөнхий төслөөр урьдчилсан зөвшилцөлд хүрч, дараагийн шатанд хэлэлцээрийг хэрэгжүүлэх Удирдлагын тогтолцоог харилцан тохиролцох яриа хэлцлийг эхлүүлэхээр тохиролцов. Энэхүү хэлэлцээр байгуулагдсанаар Монгол, Австри улсын иргэд хоёр улсын нийгмийн даатгалын тогтолцоонд харилцан тэгш эрхтэйгээр хамрагдаж, шимтгэл төлсөн болон ажилласан хугацааг нэгтгэн тооцож тэтгэвэр тогтоох боломж бүрдэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН