-2 C
Ulaanbaatar
Ням, 18 4 сар 2021 04:56:34
Нүүр хуудас Мэдээ Ховд аймагруу зорчиж байсан 3 зорчигчоос халдвар илэрч орон нутагруу гарах хөдөлгөөнийг...

Ховд аймагруу зорчиж байсан 3 зорчигчоос халдвар илэрч орон нутагруу гарах хөдөлгөөнийг бүрэн зогсоолоо

Улаанбаатар хотоос 2021.01.26-нд Ховд аймгийн чиглэлд явж байсан 41 хүнтэй нийтийн тээврийн автобусны зорчигчдоос Дарви сумын постон дээр түргэвчилсэн тестээр шинжилгээ авахад 2 зорчигчийн хариу эерэг гарчээ. Улмаар PCR шинжилгээ авахад тухайн 2 зорчигч болон дахин нэг зорчигчоос буюу нийт 3 хүнээс коронавирус илэрсэн байна. Дээрх зорчигчдын хувьд 2021 оны 1 дүгээр сарын 23-нд Улаанбаатар хотод PCR шинжилгээ өгч, 24-нд хариу нь сөрөг гарсан байжээ. Дээрх 41 зорчигчийг одоогоор Дарви суманд тусгаарласан байгаа бөгөөд маргааш тусгай үүргийн онгоцоор нийслэлд авчрах чиглэлийг УОК-оос аймгийн онцгой комисст өгчээ.

Хот хоорондын нийтийн тээврээр зорчиж буй иргэдээс халдвар илэрч байгаатай холбогдуулан Улсын Онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хаагаад байна. Өөрөөр хэлбэл аймгуудын иргэдээ татан авах ажлыг бүрэн зогсоолоо.Улаанбаатар хотоос ирж гэрийн ажиглалтад байгаа иргэдэд тасралтгүй хяналт тавих, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээг авч ажиллахыг сумдын Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт үүрэг болголоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН