Нүүр хуудасБусадХовд аймагт сургалт зохион байгуулж, дэмжлэгт хяналт хийв

Ховд аймагт сургалт зохион байгуулж, дэмжлэгт хяналт хийв

ХОВД АЙМАГТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ДЭМЖЛЭГТ ХЯНАЛТ ХИЙВ

Манай улсад сүүлийн сүүлийн жилд Даян дэлхийн Эрүүл мэндийн Байгууллагын санхүүжилтээр томуугаас урьдчилан сэргийлэх вакциныг зорилтот бүлгийн хүн амд хийж, дархлаажуулалт тогтоож байгаа билээ. Үүний үр дүнд томуугийн тархалт багасч, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн болон санхүүгийн дарамт буурч байна. Даян дэлхийн Эрүүл мэндийн Байгууллагын Эрүүл мэндийн байгууллагааас ХӨСҮТ-ийн Томуугийн Үндэсний нэгжтэй хамтран сүүлийн гурван жилд монголын эмнэлгийн байгууллагын ажилтнуудын дунд болон жирэмсэн эмэгтэйчүүдийн дундах томуу томуу төст өвчин, томуугийн вакцины талаарх мэдлэг, хандлага, дадлын талаар судалгаа явуулж байна.

Энэ жилийн хувьд 2019 оны арванхоёрдугаар сарын 1-ээс 2020 оны гуравдугаар сарын 1-ний хооронд Ховд, Увс, Хэнтий, Орхон, Төв, Баянхонгор аймгуудын, Улаанбаатар хотын Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Налайх дүүргүүдийн эрүүл мэндийн байгууллагын эмч ажиллагсдын дунд, мөн Ховд, Увс, Хэнтий, Орхон, Төв, Баянхонгор аймгуудын болон Улаанбаатар хотын хотын Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Багануур дүүргийн жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд судалгаа хийхээр болжээ.

Иймд ХӨСҮТ-ийн Томуугийн Үндэсний нэгжээс орон нутагт судалгааг хэрхэн хийх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх сургалт, дэмжлэгт хяналтын ажлуудаа эхэлж байна. Саяхан Ховд аймагт анхны сургалт, дэмжлэгт хяналтын үйл ажиллагааг ХӨСҮТ-ийн Томуугийн Үндэсний нэгжийн халдвар судлаач их эмч Ч.Уртнасан, дата менежер Б.Ганцоож, эрсдэлийн харилцаа холбооны мэргэжилтэн Г.Энхбаатар нар зохион байгууллаа.

Энэ сургалтад Ховд аймгийн Эрүүл мэндийн газар, Баруун бүсийн эмчилгээ оношлогооны төв, Ховд хотын Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, мэргэжилтнүүд оролцож “2018-2019 оны томуугийн улиралд томуу, томуу төст өвчинтэй тэмцэх, сэргийлэх талаар авч хэрэгжүүлсэн хариу арга хэмжээ, цаашид анхаарах асуудал”, “Тандалтын нэгжүүдийн үнэлгээний дүн” , “Эрүүл мэндийн сайдын тушаалын шинэчлэл” , “Өмнөх судалгааны зарим үр дүн, энэ жилийн томуугийн улиралд хийх судалгааны зорилго, зорилт, ажлын төлөвлөгөө”-ны талаар мэдээлэл сонсч, Санамсаргүй түүврийн аргыг хэрхэн хийх, судалгааны хуудсуудыг хэрхэн бөглөх талаар зөвлөмж авцгаав.

Дэмжлэгт хяналтын хүрээнд Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мягмарсүрэн, тус газрын мэргэжилтэн Б.Одхүү нартай уулзаж Ховд аймгийн өмнөх жилийн судалгааны дүнг танилцуулж, цаашид анхаарах зүйлийн талаар зөвлөмж өгөв. Мөн Баруун бүсийн эмчилгээ оношлогооны төв, Ховд хотын Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр орж үйл ажиллагаатай нь танилцаж, зөвлөгөө өглөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН