17.1 C
Ulaanbaatar
Дав, 02 8 сар 2021 17:19:41
Нүүр хуудасМэдээХонг Конгт коронвирусээр нас барсан анхны тохиолдол илэрлээ

Хонг Конгт коронвирусээр нас барсан анхны тохиолдол илэрлээ

БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс Хонг Конгт коронавирусийн халдвартай хүн нас барсан тухай албаныхан мэдээллээ. Өчигдөр оройны байдлаар Хонг Конгт шинэ төрлийн коронавирусийн халдвартай 15 хүн бүртгэгдсэн байна.

Ийнхүү коронавирусийн халдвараар нас барсан анхны хүн тус хотод бүртгэгдэж байна. Тодруулбал: Хонг Конгийн Квай Чун дүүргийн Гүнж Маргаретын нэрэмжит эмнэлэгт эмчлүүлж байсан 39 настай эрэгтэй өвчтөний зүрх гэнэт хаагдсан гэнэ.

Хятад улсаас гадна короновирусээр нас барсан хоёрдахь тохиодол нь энэ юм. Өнгөрсөн амралтын өдөр Филиппинд мөн нэг хүн нас барсан билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН