ЭМЯ-аас хоногийн мэдээллээ хүргэсээр харамсалтай нь нас баралт 10 хол давсан хэвээр. Өнгөрсөн 24 цагийн байдлаар л гэхэд 1665 хүн халдвар авч, 15 иргэн нас барснаар өнөөдрийг хүртэл Монгол улс нийт 1346 иргэнээ алдаад байгаа юм.
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1665 коронавирусийн халдвар батлагдсан гэдэг нь зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлын тоо. Үүний цаана түргэвчилсэн тестээр эерэг гарсан болон шинж тэмдэг илэрсэн иргэд хичнээн байгааг тооцохгүй байгаа гэдгийг онцлох хэрэгтэй.
Харин өнгөрсөн хоногт 8845 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарсан байна.
Халдварт өвчний улмаас нас барсан иргэдийнхээ гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.
