Нүүр хуудасМэдээХорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн этгээдүүдэд зориулсан цахим хуудас нээжээ

Хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн этгээдүүдэд зориулсан цахим хуудас нээжээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Налайх, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс Хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдүүдэд ял эдэлж эхэлсэн болон дуусах хугацаа, шагналын хоног, цахим бугуйвчны төлбөр төлөх дансны мэдээлэл зэргийг түргэн шуурхай хүргэх зорилгоор https://wangodsomething.github.io/Webpage/ цахим хуудсыг шинээр нээсэн байна.

Мөн тус дүүргийн Прокурорын газартай хамтран Эрүүгийн хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх болон зорчих эрхийг хязгаарлах ялын эрх зүйн мэдээлэлтэй танилцах QR бүхий картыг үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН