Нүүр хуудасМэдээХоёрдугаар зогсоолын аваргаар "Сансар" тодорлоо.

Хоёрдугаар зогсоолын аваргаар “Сансар” тодорлоо.

“Монголын 3х3 Сагсан Бөмбөгийн Холбоо” энэ онд цоо шинэ тэмцээнийг зохион байгуулж байгаа нь “MGL Pro League” буюу Монголын 3х3 сагсан бөмбөгийн мэргэжлийн лигийн тэмцээн. Тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 20 баг оролцож байгаа юм. Өмнө нь олон улсын 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд зөвхөн Улаанбаатар ММС Энержи болон Сансар Энержи зэрэг багууд эрхээ аван оролцдог байсан бол ийнхүү лигийн хэмжээнд зохион байгуулснаар шинэ залуу авьяастан төдийгүй дараагийн шилдгүүдийг төрүүлэн гаргах томоохон боломжийг нээж байна.

Нийт 7 удаагийн тэмцээнээс шилдгүүдээ шалгаруулж, финалын өрсөлдөөнийг өрнүүлэх тус лигийн эхний “зогсоол”-д Э.Цэрэнбаатар тэргүүтэй Завхан баг түрүүлээд байсан бол Ням гарагт хоёр дахь удаагийн тэмцээн “Уран Ган” спорт цогцолборт зохион байгуулагдаж ширүүн өрсөлдөөний эцсийн ялагч нь “Сансар” байлаа. Багийн гол тоглогч А.Ананд тивийн аваргын тэмцээнд оролцоод эзгүй байсан ч финалын тоглолтод өнгөрсөн удаагийн ялагч “Завхан” багийг эцсийн мөчид буулган авч ОУСБХ-ны сорилго тэмцээнд оролцох эрхийн эзэн боллоо.

​Харин эмэгтэй нийт 8 баг энэ удаагийн зогсоолд өрсөлдөхөд У.Содцэцэг тэргүүтэй “М Вингс” хүчирхэг “УБ Амазонс”-ыг 20:18-ын харьцаатай буулган авснаар хоёр дахь тэмцээний ялагчаар тодорсон юм.

“MGL Pro League” 3х3 сагсан бөмбөгийн лигийн тэмцээн Ням гараг бүр зохион байгуулагдана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН