Нүүр хуудасМэдээХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр ажлаа хүлээлгэн өгсөн үү

ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр ажлаа хүлээлгэн өгсөн үү

Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн захирал Ж.Чинбүрэн эмч оны өмнө ажлаа хүлээлгэн өгчээ. Ард түмний дунд элэгний сайн эмч гэдгээрээ танигдаж, шинэ оны өмнө гавьяат эмч болсон юм. Тэгвэл тэрээр 2019.12.31 албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна. Эх сурвалжийн мэдээлснээр ХСҮТ-ийн захирал асан Ж.Чинбүрэн нь 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр хүсэлт гаргаж, чөлөөлөгдаж, ХСҮТ-ийн захирлын суудлаа Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш Н.Эрдэнэхүүд хүлээлгэн өгчээ. ХСҮТ-ийн захирлаар томилогдсон Н.Эрдэнэхүү нь Монгол Японы сургалтын эмнэлгийн төсөл дээр ажилласан, эмнэлгийн менежментээр мэргэшсэн нэгэн ажээ.

Ж.Чинбүрэн эмч захирлын албанаасаа чөлөөлөгдсөн ч эмнэлэгтээ зөвлөх эмчээр ажиллах юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН