Нүүр хуудасМэдээХулгай дээрмээр цуглуулсан олон тооны гар утсыг хилээр гаргах гэж байсныг илрүүлжээ

Хулгай дээрмээр цуглуулсан олон тооны гар утсыг хилээр гаргах гэж байсныг илрүүлжээ

Нийслэл хотод зохион явуулж байгаа халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх “Сэрэмж” арга хэмжээний хүрээнд Цагдаагийн байгууллагад өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 224 гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 159 нэгжээр буюу 41,5 хувиар буурсан  эерэг үзүүлэлттэй байна.

Энэ долоо хоногт илрүүлсэн хэргүүдээс дурьдвал: ОХУ-ын иргэн В.Н.А нь ченж нараас гэмт хэргийн замаар алдагдсан олон тооны  гар утас худалдан авч улсын хилээр гаргах гэж байсан хууль бус үйлдлийг таслан зогсоож, мөрдөн шалгаж ажиллагаа явуулж байна. Эд мөрийн баримтаар хураагдсан гар утаснаас шалгалтын явцад нийслэлд 2025 оны 03 дугаар сард үйлдэгдсэн дээрэм, хулгайлах гэмт хэргийн замаар алдагдсан олон тооны гар утас болохыг тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН