Нүүр хуудасМэдээХуульч Ц.Баттуяа: 57,6 сая төгрөгийн цалинтай ажилд 775 саяыг төлж очихын учир...

Хуульч Ц.Баттуяа: 57,6 сая төгрөгийн цалинтай ажилд 775 саяыг төлж очихын учир юу вэ?

Өнөөдөр улс төрийн нам эвслүүдийн төлөөлөл УИХ-ын сонгуулийн зардалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. 2020 оны сонгууль мөнгөний сонгууль болох төлөвтэй байгааг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн юм. Ингээд хэвлэлийн хурлын үеэр хуульч Ц.Баттуяагын хэлсэн үгнээс онцлон сонирхуулъя.

Хуульч Ц.Баттуяа: Үндэсний аудитын газраас УИХ-ын сонгуулийн зардлыг дээд хэмжээг тогтоосноо зарлалаа.
2020 оны УИХ-ын сонгуульд нэг нам, эвслээс гарах зардлын дээд хэмжээг 5.9 тэрбум, нэг нэр дэвшигчээс гарах зардлын дээд хэмжээг 775 сая төгрөг хүртэл гэж тогтоосон байна.
Олон улсын жишгийг авч үзье. Монгол Улсаас ДНБ-ээрээ 150 дахин илүү, мөн хүн амынхаа тоогоор 100 дахин илүү АНУ-ын Конгрессын гишүүний сурталчилгааны зардлыг тооцоолж үзлээ. Зургаан сар үргэлжилдэг энэ сурталчилгааны нийт зардал нь 2,5 тэрбум. 180 хоногоос 22 хоногт нь 286 сая төгрөг зарцуулсан гэсэн тооцоог АНУ-ын СЕХ-ноос энэ гаргасан. Энэ нь манай зардлаас 2.7 дахин бага байна.

Бас нэг зүйлийг хэлэхэд, өнөөдөр УИХ-ын гишүүний цалин сард 1.2 сая төгрөг. Үүнийг дөрвөн жилийн 48 сард үржүүлэхээр 57,6 сая төгрөг болж байна. Ийм цалинтай ажлын байранд өрсөлдөхийн тулд яахаараа 775 сая төгрөг зарцуулах ёстой юм бэ? Энэ зардлаа УИХ-д орсны дараа ард түмний халааснаас ав гэж байгаа юм уу, яаж нөх гэж байгаа юм бэ. Энэ бол сонгуулийн мөн чанар, утгыг алдагдуулж, шударга өрсөлдөөнийг сааруулж байна…. гэсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН