7.1 C
Ulaanbaatar
Ням, 26 9 сар 2021 17:42:11
Нүүр хуудасМэдээХууль бусаар 120 куб метр мод бэлтгэжээ

Хууль бусаар 120 куб метр мод бэлтгэжээ

Төв аймгийн Эрдэнэ суманд хууль бусаар мод бэлтгэж 300 орчим сая төгрөгний хохирол учруулсан хэргийг илрүүлэн шалгаж байна. Тэдгээр гэмт этгээдүүд Төв аймгийн Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат иргэд бөгөөд нийт дөрвөн отгийн 42 иргэнээс мэдүүлэг авч, мод бэлтгэлийн талбай, цагаалганы хэсэгт 120 орчим куб метр мод бэлтгэсэн байхад нь үзлэг хийж, мод ачсан хоёр зил 131 автомашиныг саатуулсан байна.

Зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материал бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан худалдан авсан тохиолдолд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан багаж, тээврийн хэрэгсэл, хөрөнгө, орлогыг хураан авахаас гадна байгаль экологид учирсан шууд хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар учирсан хохирлыг ойн экологи, эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож төлүүлдэг хуулийн заалттай ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН