Нүүр хуудасМэдээХууль зүй, дотоод хэргийн яам болон цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдлага, албан...

Хууль зүй, дотоод хэргийн яам болон цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдлага, албан хаагчдад процессын дахин инженерчлэлийн талаар мэдээлэл өгөх, санал солилцох уулзалтыг зохион байгууллаа

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, ЦЕГ, Дотоодын цэргийн байгууллагын удирдлага, албан хаагчид хамтран “Процессын дахин инженерчлэл”-ийг ЦЕГ дээр хийхтэй холбогдуулан анхны санал солилцох уулзалт боллоо.

Уулзалтад Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, болон бусад удирдлагууд, Мөн Хууль зүй дотоод хэргийн яамныБодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхуяг, Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Болормаа, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Cүхболд, Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир болон бусад удирдлагууд оролцлоо.

Процессын дахин инженерчлэл сэдвээр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын ТСБ-ийн Үр дүнгийн шинжилгээний багийн Ахлах судлаач, доктор (Ph.D) Б.Отгонсүрэн процессын дахин инженерчлэл хийгдсэн байгууллагуудын судалгааг танилцууллаа.

            Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр:ЦЕГ нь өөрсдийн санаачилгаар процессын дахин инженерчлэл хийлгэх хүсэлт тавин, төрийн байгууллагуудын манлайллыг үзүүлж энэхүү санаачилгыг эхлүүлжбайгаад талархалтай байна. Төрийн байгууллагуудад ажиллаж байгаа албан хаагчдын сэтгэл ханамжийн баталгаа, ажлын ачаалал бууруулах, ажил чиг үүргийн давхардлын асуудал дээр анхаарч ажиллах шаардлага хэрэгцээ байна. Цагдаагийн байгууллагад дэвшилттэй олон зүйл байгаа.Цагдаагийн байгууллага нь аймаг, дүүргээ бүсчлэн ангилжалбан хаагчид, мөрдөн байцаагч нарын ажлын ачааллыг бууруулах, иргэдийн санал гомдол өргөдлийг шийдэх асуудлууд дээр анхаарч ажиллах, төрийн албаны бүтээмжийг нэмэгдүүлэх, албан байгууллагын дүрэм журмыг хялбаршуулах, цэгцлэхчиг үүргийн давхардал дээр анхаарах шаадрлагатай харагддаг. Ачаалал ихтэй газраа хүний нөөцөө хэрхэн шийдэх гэх мэт том зургаар стратеги төлөвлөгөөтэйажиллах боломжыг судлавал энэхүү ажил үр дүнтэй байх болно гэж харж байна.

МөнЦЕГ-ындарга, Бригадын генерал Т.Сүхболд. Цагдаагийн байгууллагань одоо байгаа асуудлаа засан залруулъя гэдэг ажлын хүрээнд хүний нөөц, үйл ажиллагааны чиглэл дээр дотоодын болон гадаадын судалгааны байгууллагуудаар судалгаа хийлгэн, хэрэгжүүлэх ажлын талаар та бүхэнд танилцууллаа. Цагдаагийн байгууллага нь өөрчлөлт шинэчлэлийн ажлаа анхан шатнаас нь эхлүүлэх санаачилга гаргаад ажиллаж байна. Цагдаагийн байгууллага нь лавлагаа мэдээллийн ажлуудаа бүгдийг цахимжуулах, иргэдийн өргөдөл гомдол хаана байгаа, хэрхэн шийдэгдэж байгаа мэдээллийг иргэн хүн гар утаснаасаа авах, мөрдөн байцаах ажиллагааны мэдээлэл хүргэх гэх мэт ажлуудыг шинэчлэн бүртгэн ажиллаж байна.Цагдаагийн байгууллагын хамгийн гол ажил нь урьдчилсан сэргийлэх ажил гэж үзээд  энэхүү албыг өргөжүүлэнажиллаж байна. Цагдаагийн байгууллагын бүтэц цаашид яаж ажиллах,байгууллагын захиргааны удирдлагын бодлого, стратеги төлөвлөгөө нь цаашлаад яам, болон төрийн байгууллагуудтай уялдуулан нэг зүгт харсан нэг бодлого хэрэгжүүлсэн байхаар төлөвлөн ажиллах болно.

            Процессын дахин инженерчлэл хийснээр цагдаагийн байгууллага түргэн шуурхай ажиллах, иргэдийн гомдлыг түргэн шуурхай шалгадаг байх, мэдээлэл хүргэдэг байх, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг хэрхэн дүгнэх, албан хаагчдын ажлын ачааллыг хэрхэн бууруулах асуудлууд дээр шийдэл гарна гэж итгэж байна.Цагдаагийн байгууллагын зүгээс та бүхэнтэй бүхий л талаар хамтарч ажиллах болно гэлээ.

Төрийн үйлчилгээний чанар, байгууллага, албан тушаалтны бүтээмжийг дээшлүүлэх, үр дүн, үр ашигтай засаглалыг бэхжүүлэх зорилго бүхий процессын дахин инженерчлэлийн ажилд оролцогч талуудын хамтын ажиллагаа, нэгдсэн ойлголт, хэрэгцээ шаардлага, сэтгэл ханамжийг олон талын судалгаа, шинжилгээнд суурилж гаргадаг бөгөөд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Хууль зүй, дотоод хэргийн яам болон цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдлага, албан хаагчдад “Процессын дахин инженерчлэл”-ийн талаар мэдээлэл өгөх, санал солилцох уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН