Нүүр хуудасМэдээХХҮЕГ: Их сургуулиудад зохион байгуулсан "CAREER EXPO-2023” өдөрлөгийн хүрээнд 418 оюутан цагийн...

ХХҮЕГ: Их сургуулиудад зохион байгуулсан “CAREER EXPO-2023” өдөрлөгийн хүрээнд 418 оюутан цагийн ажилд зуучлагдлаа

2023.10.28-ны өдөр МҮХАҮТ-д нээлтээ хийсэн Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, түүний харьяа байгууллагууд болон Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл хамтран зохион байгуулсан “CAREER EXPO-2023” залуучуудын хөдөлмөрийн өдөрлөг их, дээд сургуулиудад үргэлжилж амжилттай өндөрлөлөө.

Тус өдөрлөг нь хуваарийн дагуу 2023.10.30-2023.11.10-ны өдрүүдэд 10 их сургуульд зохион байгуулагдсан бөгөөд оюутан, залуучуудад нийт 2,131 цагийн ажлын байрыг санал болгосноос 606 оюутан бүртгүүлж, 418 оюутан цагийн ажилд зуучлагдав. Мөн хөдөлмөрийн зах зээлийн талаарх болон ХАБЭА-н хууль тогтоомжийн мэдээлэл, зөвлөгөөг 2,200 орчим залуучуудад хүргэлээ.

  • Монгол Улсын Их Сургууль /The National University of Mongolia/ 2023.10.30
  • Отгонтэнгэр их сургууль/Otgontenger university 2023.10.31
  • Монгол Улсын Боловсролын Их Сургууль 2023.11.01
  • University of the Humanities – Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль 2023.11.02
  • Монгол Улсын Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль-MNDU 2023.11.03
  • Их засаг Олон улсын их сургууль / Ikh Zasag International University 2023.11.06
  • Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль 2023.11.07
  • Этүгэн их сургууль 2023.11.08
  • Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль 2023.11.09
  • Олон Улсын Улаанбаатар Их сургууль

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН