Нүүр хуудасМэдээХэлмэгдэгсдийн музейн суурин дээр барилгын ажил эхлүүлсэн компанийн үйл ажиллагааг зогсоожээ

Хэлмэгдэгсдийн музейн суурин дээр барилгын ажил эхлүүлсэн компанийн үйл ажиллагааг зогсоожээ

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт “П.Гэндэнгийн нэрэмжит сан” ТББ-ийн зүгээс Хэлмэгдэгсдийн музейн архитектур төлөвлөлтийн даалгаврыг шинэчлэх хүсэлт өгсний үндсэн дээр архитектурын даалгаврыг шинэчлэх асуудлыг шийдвэрлэсэн ч барилга барих тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгоогүй аж.

Гэвч барилга барих тусгай зөвшөөрөлгүй тус газарт нэр бүхий компани барилгын ажлыг эхлүүлжээ.

Хотын захирагч С.Амарсайхан холбогдох албан тушаалтнуудад хандан түүхийн дурсгалт барилгыг дур мэдэн буулгаж, зөвшөөрөлгүй барилгын ажлыг эхлүүлсэн компаниудад хариуцлага тооцох, үйл ажиллагааг нь зогсоох үүрэг чиглэлийг өгсөн байна.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН