Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны гуравдугаар сард өмнөх оны мөн үеэс 14.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнд, хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 18.0 хувь, мах, махан бүтээгдэхүүн 16.6 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 16.1 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 7.5 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 11.5 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 14.7 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 14.2 хувь, тээврийн бүлгийн үнэ 23.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
