Нүүр хуудасМэдээХЯТАДУУД ХҮНИЙ ГЕНИЙГ ЗАСВАРЛАН, “ХҮҮХЭД” ГАРГАН АВЧЭЭ

ХЯТАДУУД ХҮНИЙ ГЕНИЙГ ЗАСВАРЛАН, “ХҮҮХЭД” ГАРГАН АВЧЭЭ

Хятадын эрдэмтэд дэлхийн анхны “гений засвар” хийсэн хүүхдүүдийг гарган авсан байна.

Судалгааны ажлыг удирдсан профессор Хэ Жиан Күигийн хэлснээр, ихэр охидыг үр хөврөл тогтсон цагаас нь эхлээд ДОХ-ын халдвар авхуулахгүйн тулд генийг нь өөрчлөх ажлыг хийсэн гэв.

Генийн өөрчлөлт хийх нь ургийг удамшлаар дамжин халдварладаг өвчнөөс сэргийлэх хамгийн шилдэг арга юм. Харин зарим мэргэжилтнүүд урагт генийн өөрчлөлтийг хүчээр хийх нь тухайн хүүхдэд болон түүнээс төрөх хүүхдүүдэд сөрөг үр дагавартай хэмээн үздэг байна. Эрдэмтэд өмнө нь үр хөврөл дээр генийн өөрчлөлтийг хийж байсан ч хүүхдийг урагт нь бойжуулан төрүүлсэн тохиолдол энэ анхных юм байна.

Стэнфордын их сургуулийн Хятад эрдэмтэн Хэ Жиан Күигийн генийг нь өөрчилсөн ураг нь ихэр охин байжээ. Тэрбээр охидын CCR5 гэдэг генийг нь устгаснаар ДОХ-ын халдвар авахаас нь сэргийлсэн төдийгүй цаашдаа ч ДОХ-ын халдвар авахгүй байх нөхцөлийг нь бүрдүүлсэн байна..

Хүний генийг өөрчлөхийг оролдож байсан өмнөх туршилтуудад ихэвчлэн өндөр IQ-тай хүүхэд гарган авах, эсвэл нүдний өнгийг нь өөрчлөх оролдлогуудыг хийж байсан бол Хэ Жиан Күи хэмээх эрдэмтэн хүүхдийг удамшлын өвчнөөс ангижруулах зорилгоор тус судалгааг хийж, амжилттай болсноороо онцлог юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН